Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2020 оны төсвийн тодотголыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өнөөдөр өргөн барилаа. Нийслэлийн ИТХ-ын хороо, дэд хороо байгуулагдан төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Үүний дараагаар нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хурлаар хэлэлцэх юм.
Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Хурлын эдийн засаг, төсвийн хороо, түүний дэд хороог байгуулж 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэх учиртай. Ирэх пүрэв гарагт болох ээлжит бус I дүгээр хуралдаанаар хурлын хороо, дэд хороодын асуудлыг хэлэлцэнэ. Харин энэ сарын 10-нд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, төсвийн тодотгол хэлэлцэх нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлоно" гэв.