Цаг үеийн мэдээ

Монгол Улсад коронавирусний 357 дахь тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас олон нийтийн сүлжээ буюу Фейсбүүк дэх “Эрүүл мэндийн яам” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

 

Коронавирусээр халдварласан хүмүүсээс 314 нь эдгэрсэн бол 43 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 35-ынх нь биеийн байдал хөнгөн, 7-гийнх нь хүндэвтэр, 1 нь хүнд байна.

 

Ташрамд дурдахад, дэлхий нийтэд коронавирус тархаж эхэлснээс хойш Монгол Улс нийт 93 мянга 39 хүний сорьцод шинжилгээ хийж, нэгдүгээр сараас гадаадаас эх орондоо ирсэн 32 мянга 250 иргэнийг тусгаарасан юм. Одоогоор тусгаарлалтад 3021 иргэн байна.

Таны сурталчилгаа