11 сарын 3-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн “Дэнж” хорооллын 1 дүгээр гудамжинд тус аймгийн харьяат иргэн А /22 настай, эмэгтэй/ 17:00 цагийн орчим найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11 сарын 6-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид тус сумын Дархан-Уул багийн “Идэр”-ийн голын эрэг дагуу, “Дархан-Уул”-ын өвөр хэсгээр 7 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 17:58 цагт түр зогсоосон аж.
Эрэн хайх ажиллагааг өнөөдөр буюу 11 сарын 7-ны өдрийн 09:00 цагт эхлүүлжээ.