10.19-нд Сөүлээс ирсэн чартерын давтан шинжилгээнээс 4 хүнд Covid19 илэрлээ. / 19 дэх хоног дээрээ /
11.7-нд Алтанбулагаар орж ирсэн ОХУ-ын иргэнд /жолооч/ халдвар илэрснийг буцаасан.
Батлагдсан 362 тохиолдлоос 317 ( 88% )-г эмчилж, 43 хүнийг эмчилж байна. ( 2 хүнийг нутаг буцаасан.)
Халдвар тархах 3 том эрсдэл байгааг УОК-ын дарга, шадар сайд Я.Содбаатар олон нийтэд удаа дараа хэлж, маскаа зүүж, гараа байнга ариутгаж байхыг хэлсэн.
МАСКАА ЗҮҮЖ, ГАРАА УГААЯ аян ч үргэлжилж буй...
Хэдий хил дотроо #Covid19 цар тахал алдаж бусад 100 гаруй улс шиг хөл хорио тогтоогоогүй ч нөхцөл байдал хүндэрвэл халдварын хүрээг газар авахуулахгүй байх арга зам бол маск, хувийн сахилга бат, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг хэрэгжүүлэх юм.
#Маскаа зүүж, гараа ариутгая.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба