Цаг үеийн мэдээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, Сүүлийн гурав хоногт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн таван хүнээс, 11-р сарын 7-нд Алтанбулагийн боомтоор ирсэн ОХУ-ын иргэн 59 настай эрэгтэйгээс вирус илэрлээ.

10-р сарын 8-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 56 настай эрэгтэй, Беларусийн иргэн, 52-той монгол эрэгтэйгээс коронавирус илэрсэн.

Мөн 30, 31, 33 настай Монгол Улсын иргэд эрэгтэй жолооч нар халдвар авсан нь батлагдлаа. Хиагтад хяналт сул байгаа нь харагдаж байна. Монгол жолооч нар Улаан-Үдийн орчимд чөлөөтэй зорчиж, бараагаа цуглуулж байна. Хилийн цаана хяналт сул байна.

Халдвар илэрсэн сувилагчтай нэг баг болон ажилласан таван эмч, сувилагч, ажилчдыг тусгаарласан. Эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Нарийн үзлэг, оношилгоонд хамруулж байна.

Дөрвөн хүн эдгэрч, өнөөдөр сувиллын тусгаарлалтад шилжлээ. Үүнд, 36, 42 настай ОХУ-ын иргэд эдгэрлээ. Мөн 10-р сарын 10-нд Токио-УБ, 10-р сарын 1-нд Сиатлын онгоцоор ирсэн хоёр эрэгтэй эдгэрлээ.

368 тохиолдол батлагдсанаас 317 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 49 хүн эмчлүүлж байна. Нэг хүн хүнд, хүндэвтэр 7 хүн байна. ХӨСҮТ-д нийт 77 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна гэлээ. 

Таны сурталчилгаа