Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүний  коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг томилгоожуулах, бүрэлдэхүүнийг чадавхжуулах” цогц сургалт Архангай аймагт эхэллээ.

Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, МХЕГ, ХӨСҮТ, JCI Монгол байгууллага, ДЭМБ, МУЗН зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд багтан ажиллаж байна.

Хоёр өдөр үргэлжлэх онол, дадлага хосолсон сургалтад аймгийн ЗДТГ, МХГ, ОБГ, ЭМГ, Сум дундын штаб, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд, холбогдох ажилтан, алба хаагчид хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа