Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүллээ. Тус мэдэгдэлд иргэдээс зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй газрууд НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа гомдол ихээр ирж буй тул НӨАТ-ын баримт өгөх тогтолцоонд шилжүүлэх ажил зохион байгуулахыг онцлон анхааруулсан байна. Хэрэв тодорхой үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол хуулийн дагуу хариуцлага ногдуулна гэжээ.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Ирэх долоо хоногоос Татварын байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, шат дараалсан арга хэмжээг авч эхэлнэ. Баримтжуулж баталгаажуулсан гомдол ирвэл шууд арга хэмжээ авна. Зах, худалдааны төвийн ажилчид, удирдлагууд анхаараарай. Бид Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авна” гэсэн юм.
Зөрчлийн тухай хуулийн 11.19-т Татварын хууль зөрчих талаар холбогдох зохицуулалтыг тусгасан. Тухайлбал:
8. Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:
8.1. Төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь
8.2. Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.3. Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг 1 сая 500 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 15 сая төгрөгөөр торгоно гэж тусгажээ.
зочин
2020-11-09
Билэг их дэлгүүр өгөхгүй байна 2 гутал авахад