Баянгол дүүргийн прокурорын газраас сүлжээний залилан үйлдсэн 8 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн байна.
Эдгээр иргэд нь 2017-оос 2018 онд тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Stamford trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг нь өсгөж өгнө гэж нийт 72 иргэнийг цахим хэрэгсэл ашиглан хуурч мэхлэн 1.2 тэрбум төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анх шатны шүүх хэргийг хүлээн авч хэлэлцээд нэр бүхий 8 шүүгдэгчийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, уг гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцож 3-10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Прокуророос иргэдийг олон шатлалт бүхий маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэгддэг дээрх төрлийн сүлжээний бизнест элсэн орохгүй байхыг анхааруулж байна.