ШӨХТГ болон аймгийн ОБГ-ын бүрэлдэхүүн томоохон худалдааны төвүүдэд үнийн хөөрөгдөл, хүнсний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж байна. “Хүлэг” хүнсний захад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, махны үнэ хэвийн байна. Иргэдийн худалдан авалт их байгаа учраас үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад анхаарч ажиллана гэж ШӨХТГ-ын улсын байцаагч хэлэв.
Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудад амны хаалтны нөөц болон үнэд хяналт шалгалт хийсэн байна. Иргэдийн гомдлын дагуу шалгахад эмийн сангууд амны хаалтны үнийг 300-400 төгрөгөөр нэмсэн нь тогтоогджээ. Иймд тэдэнд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна гэлээ.