Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэлд тогтоосон хөл хорионы үеэр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийгээд байна.
Тодруулбал, ажил цуглах, тарах үеэр буюу 06:00-10:00 болон 17:00-21:00 цагийн хооронд нийтийн тээврийн хэрэгсэл зорчихоор болжээ.
Мөн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хот орчмын Санзай, Шарга морьт, Өлзийт, Туул тосгон, Био комбинат, Найрамдал зуслан, Эмээлт, Баруун түрүү, Мал бордох, Жаргалант тосгон, Городок, Налайх, Тэрэлж, Хонхор чиглэлүүдийн үйлчилгээг энэ сарын 11-13-ны өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа талаар мэдээллийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.