Цаг үеийн мэдээ

ХӨСҮТ-ийн тавдугаар давхрын цонхоор хүн унаж нас баржээ.

Тодруулбал, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 07:28 цагийн орчимд БЗД-ийн 14 дүгээр хороонд байрлах ХӨСҮТ-ийн тавдугаар давхрын цонхоор хүн үсрээд нас барчихлаа гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БЗД-ийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай 36 настай, эрэгтэй өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Амь хохирогч тус эмнэлгийн сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй аавыгаа оройн цагаар сахидаг байсан талаар эх сурвалж мэдээлэв.

Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Таны сурталчилгаа