Цаг үеийн мэдээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй бүх төрлийн соёл, урлагийн байгууллага, үзвэр, үйлчилгээний газар, цэнгээнт үйлчилгээний аж ахуй нэгжийн үйл ажиллагааг өнөөдрөөс буюу энэ сарын 11-нээс эхлэн 3 хоног хаахаар шийдвэрлэснийг Соёлын яам өнөөдөр мэдэгдэв. 

Учир нь олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлагдаад гэртээ гарснаас дөрөв хоногийн дараа өөрөөс нь болон гэр бүлийн нь хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь шинжилгээгээр батлагдсан байна. Тиймээс хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу нийслэлд хөл хорио тогтоох шийдвэрийг УОК-оос гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлжээ. 

Таны сурталчилгаа