Цаг үеийн мэдээ

“Ковид-19” цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж байгаа тул халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Сайншанд сумын нийтийн эзэмшлийн зам талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эхэллээ.

Нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжийг халдваргүйтгэх ажлыг "Тохижилт-Сайншанд" хот тохижилтын газартай хамтран зохион байгуулж бөгөөд аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг дотор болон гадна орчны ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэхийг уриалж буй.

Албаныхны мэдээлснээр “Ковид-19” цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж байгаа тул халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага байгаа юм.

 

Таны сурталчилгаа