Цаг үеийн мэдээ

“Нийтийн такси” үйлчилгээний аж ахуйн нэгжид:

• Ажилчдын биеийн халууныг өглөө, оройд үзэх

• Таксинд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах

• Таксинд сурталчилгааны материал, сэтгүүл тавихгүй байх

• Таксинд коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмж, материал наах

• Өглөө ээлжинд гарахын өмнө таксины дотор, гадна цэвэрлэгээнд хяналт тавих

Жолооч нарт: 

• Амны хаалт зүүх

• Бээлий өмсөх

• Спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах

• Хүний суудлын тоо хэтрүүлэхгүй байх 

• Кабинд тамхи татахгүй байх

• Цонх онгойлгож агаар сэлгэлт хийх (үйлчлүүлэгч буух бүрт нэвт салхилуулах)

• Кабин, хаалганы бариул, жолооны хүрд, машины түлхүүр, суудлын бүс зэргийг үйлчилгээ хооронд арчиж цэвэрлэх 

• Хог хаягдлыг уутанд хийж амыг боож хаях

• Суудлын бүрээс, шалавчийг угааж цэвэрлэх  

Үйлчлүүлэгчдэд:

• Амны хаалт зүүх

• Бээлий өмсөх

• Аль болох арын суудалд суух

• Тамхи татахгүй байх зэргийг Эрүүл Мэндийн Яамнаас зөвлөсөн байна.

 

Таны сурталчилгаа