Өнөөдөр автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэдгийг ТЦА-наас мэдээллээ. Пүрэв гарагт 4,9-өөр төгссөн дугаартай машин хязгаарласан бүсэд хөдөлгөөнд оролцохгүй байдаг билээ. Манай улсад коронавирусийн халдварын эрсдэл маш өндөр байгаа тул Засгийн газар өнөөдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Ингэснээр:
-Хүнсний дэлгүүр
-супермаркет
-хүнсний зах
-шатахуун түгээгүүр
-эмийн сан
-эмнэлэг
-худаг усан хангамж
-дулаан хангамж
-цахилгаан станц
-хэвлэл мэдээлэл
-харилцаа холбоо
-буяны үйл ажиллагаа
-хот хоорондын хүнсний тээвэрт хязгаарлалт хийхгүй.
Төрийн байгууллагуудын ковидтой холбоотой цөөн тооны хүмүүс ажиллана. Бусад нь гэртээ байна гэдгийг мэдэгдээд байгаа билээ.