ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнгөрсөн хоногт хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.
Тэрбээр "Өчигдөр 644 хүнд шинжилгээ хийхэд 24 хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад 406 тохиолдол батлагдлаа. Тээврийн жолоочийн ойрын хавьтал 73 хүний 48-д нь шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Хоёрдогч хавьтал болох 171 хүнд вирус илрээгүй. " гэв.
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааа явуулж байгаа 10.147 газар байдаг бөгөөд хүнсний жижиг, том төвүүд 64 байдаг аж. Мөн халдваргүйжүүлэлтийг бүх албан байгууллага, аж ахуйн нэгжүүд шуурхай хийж эхэлсэн гэдгийг онцолсон юм.
Нөхцөл байдалтай холбогдуулан иргэд амны хаалтаа сайтар зүүж, гар ариутгагчийг үргэлж биедээ авч явах, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.