Цаг үеийн мэдээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооны байр Спортын төв ордны бүх хэсэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн байна.

Мөн БТСУХ-ны 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтнууддаа гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангаж, хариуцлагатай жижүүрийн хуваарь гарган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.

Иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахин, олон нийтийн газраар явахгүй байж “COVID-19” халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг БТСУХ-ноос уриалж байна.

 

Таны сурталчилгаа