Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн гурван хүнээс халдвар илрээд байна. Харин дотооддоо халдвар авсан долоо дахь тохиолдол нь өнөөдөр илэрлээ. Өөрөөр хэлбэл, халдвар авсан жолоочийн гэр бүлтэй ойрын хавьтлын 73 хүний 48-ынх нь шинжилгээний хариу гарсан. Тэдгээр 48 иргэний нэгээс нь коронавирусний халдвар илрээд байна. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдварын 406 тохиолдол бүртгэгдээд байна. Тэдний 399 нь зөөвөрлөгдөж ирсэн бол долоо нь дотроосоо халдвар аваад байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 84 халдвартай иргэн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал нь хүнд хоёр, хүндэвтэр 10, хөнгөн 72 хүн байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн бөгөөд коронавирусний халдвараар нас барсан тохиолдол Монгол Улсад бүртгэгдээгүй юм. 

Таны сурталчилгаа