Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл буюу хатуу хөл хорионы дэглэмд өнөөдрөөс эхлэн шилжлээ. Бүх яам, тамгын газар хариуцлагатай жижүүр ажиллуулж, салбар бүрийн сайд нар хяналтаа тавин ажиллаж байна. Энэ үед ажиллаж байгаа хувийн хэвшил болон төрийн зарим байгууллагуудад тавих шаардлага, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэл хүргүүлэхээр хуралдах гэж байна.
Түүнчлэн цагдаа, хуулийн байгууллагууд хатуу шаардлага тавьж ажиллахаар нэмэлт хүч гаргаж байна. Иймд ажиллах шаардлагатай байгууллагын албан хаагчид ажлын үнэмлэх, биеийн байцаалтаа авч явахыг ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа дамжуулан санууллаа.