Цаг үеийн мэдээ

Өөрийгөө сэжигтэй байж болзошгүй гэж үзэж байгаа иргэн сайн дураараа коронавирусийн шинжилгээг үнэ төлбөргүй өгч болно. Иргэд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн төвд хандах боломжтой юм.

ХӨСҮТ-ийн хашааны хойд, урд хоёр хаалганд сорьц авах явуулын цэг байгуулж байна. Иргэд ХӨСҮТ рүү нэвтрэхгүй сорьц авах цэгт шинжилгээг өгөөд буцна гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. 

Өнгөрсөн хоёр хоногт 78 хүн сайн дурын шинжилгээ өгөхөд коронавирус илрээгүй байна.

Таны сурталчилгаа