Өнөөдөр 17:00 цагт ЭМЯ болон УОК-ийн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Тээврийн жолоочийн ойрын хавьтал 73 хүний 48-аас нь шинжилгээ авахад нэг хүнд коронавирус илэрсэн. Үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариу үдээс хойш гарсан бөгөөд Коронавирус илрээгүй. Халдвар илэрсэн нэг иргэний ойрын хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байна. Одоогоор ойрын хавьтал 36 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамрууллаа. Тээврийн жолооч болон түүнээс халдвар дөрвөн хүний хавьтал нийт 317 хүнд шинжилгээ хийсэн" гэлээ.
Мөн хавьтлын тоо ихэсч байгаа учраас иргэд ариун цэврийг сайтар сахиж. амны хаалтыг заавал зүүж, гар ариутгагчийг үргэлж биедээ авч явах шаардлагатай гэдгийг УОК, ЭМЯ-наас анхаарууллаа.