Цаг үеийн мэдээ

Намрын адаг өлзийт улаан нохой сарын хоёр хар цагаан бич өдөр

Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 07.56-17.17

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Гал

Аргын тооллын 11 сарын 13, Сугар гараг. Билгийн тооллын 28, Тэргүүн дагуул одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 07 цаг 56 минутанд мандаж 17 цаг 17 минутанд жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай, дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Таны сурталчилгаа