Сэлэнгэ аймагт Ковид 19 халдвартай нь батлагдсан 74 настай иргэн шинэ голомт үүсгэсэн байж болзошгүй талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлсэн. Тус иргэний нэгдүгээр хавьтагч болох гэр бүлийнх нь хүмүүс Дархан Уул аймгийн үйлчилгээний газруудаар явсан тул аймгийн орох гарах хөдөлгөөнийг хааж онцгой дэглэмийг чангатгалаа.