Сэлэнгэ аймагт Ковид 19 халдвартай нь батлагдсан 74 настай иргэн шинэ голомт үүсгэсэн. Тус иргэний нэгдүгээр хавьтагч болох гэр бүлийнх нь хүмүүс Дархан Уул аймгийн үйлчилгээний газруудаар явсан тул аймгийн орох гарах хөдөлгөөнийг хааж онцгой дэглэмийг чангатгалаа.