Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 12.00 цагт цахимаар эхэлнэ.

 

Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд буй юм.

 

Ташрамд дурдахад, дотоодод коронавирусний халдвар тархсны улмаас Засгийн газар, УОК-аас энэ сарын 17 хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоогоод буй юм. Энэ хүрээнд УИХ өчигдрөөс цахимаар хуралдах бэлтгэлээ базааж, хурлын дэгээ тогтоод байна.

Таны сурталчилгаа