11 сарын 12 буюу өнөөдрөөс эхлэн онцгой байдал зарласантай холбогдуулж Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын хамт олон цаг наргүй ажиллаж байгаа билээ. Тэгвэл Таван Богд Фүүдс ХХК буюу KFC брэндээс 3000 гаруй цагдаа нарт зориулан амтат шарсан тахиагаа бэлтгэж өдрийн цайны цагаар хав халуунаар нь хүргэж өгчээ.
Хэдийгээр онцгой нөхцөл байдлаас шалтгаалж KFC-ийн үйл ажиллагаа хэсэг хугацаанд зогссон байгаа ч энэ өдөр эх орныхоо төлөө ажиллаж буй цагдаа болон онцгой байдлын хамт олондоо нийт иргэдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.
KFC-ийн хамт олны зүгээс "эерэг байж, хамтдаа дархлаагаа дүүргэе!" хэмээн уриалж байгаа юм.