Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн иргэн 74 настай Ц коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон. Тэгвэл түүний ойрын хавьтагч болох нэг гэрт амьдардаг бэр Д, ач хүү нараас нь коронавирус илэрсэн гэдгийг ЭМЯ-наас мэдээллэсэн юм. Коронавирусийн халдвар тээгч 35 настай Д.Д нь Сэлэнгэ аймгийн Төмөр зөмын цэцэрлэгт багшаар ажилладаг ажээ. Тэрбээр гурван хоногийн өмнө ажилаа хийсэн бөгөөд ангийн 29 хүүхдийг тусгаарлаад байна. Энэхүү асуудлаар Сэлэнгэ аймгийн Онцгой Комисс хуралдаж байгаа юм.