Цаг үеийн мэдээ

2020.11.12-ны 06 цагаас 2020.11.16-ны 06 цаг хүртэл улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хөл хорио тогтоосон билээ. УОК, ЭМЯ-наас иргэдийг аль болох тайван байх, дархлаагаа дэмжих, сэтгэлзүйгээ тайван байлгах, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх нь хамгийн чухал гэдгийг онцолсон юм. Ингээд та бүхэнд гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой кинонуудыг танилцуулж байна.

1."Alexander and the terrible, horrible, no good, very bad day"

 Alexander and the terrible horrible no good very bad day GIFs - Get the  best gif on GIFER

Төрөл: инээдмийн, гэр бүлийн

Александр гэр бүлийнхээ хамгийн азгүй нэгэн юм. Гэр бүлийнхэн бусад гишүүд амьдралаас аз жаргалыг мэдэрч байхад түүнтэй үргэлж азгүйдэл тохиолдоно. Ингээд 12 насныхаа төрсөн өдрийн шөнө тэрээр гэр бүлийнхэн нь муу өдөр гэгч юу болохыг мэдрээсэй хэмээн залбирдаг байна.

2. "Paddington"

New trending GIF on Giphy May 22 2017 at 12:36PM | Paddington bear,  Paddington, Miss peregrine's peculiar children

Төрөл: инээдмийн, адал явдал, гэр бүлийн

Хүүхдүүдтэйгээ үзэхэд тохиромжтой хамгийн шилдэг киноны тоонд багтана. Перугийн ойд амьдрах өхөөрдөм бамбарууш Паддингтон 40 жилийн өмнө түүний ах эгч дээр зочлож байсан жуулчныг хайхаар Лондон хотыг зорино. Танихгүй ертөнцөд тэрээр адал явдлаар дүүрэн байж, шинэ найз, шинэ гэр бүлтэй болно.

3. "We bought a zoo"

We bought a zoo GIF - Find on GIFER

Төрөл: драм, гэр бүлийн, инээдмийн

Гол дүрийн баатрын эхнэрийг нас барсны дараа тэрээр хоёр хүүхдийнхээ хамтаар шинэ  байранд нүүж ордог бөгөөд байрны хамтаар 200 орчим төрлийн амьтантай амьтны хүрээлэнгийн эзэн болдог юм. 

4. "The game plan"

the game plan | Tumblr

Төрөл: инээдмийн, гэр бүлийн, спорт

Жо бол америк хөл бөмбөгийн шинэхэн од юм. Тэрээр өөрийн гоо үзэсгэлэн болон спортын  амьдралд ихээхэн анхаарал хандуулсан амиа бодсон нэгэн. Нэг өглөө тэрээр гэрийнхээ үүдэнд 8 настай охинтой таарах бөгөөд тэрээр би таны хүүхэд, танайд 1 сар амьдрах гэж ирлээ хэмээн хэлдэг аж. Бяцхан охин насанд хүрсэн эрэгтэй хүнийг хэрхэн хүмүүжүүлж байгаа талаар энэхүү инээдмийн кино таны сэтгэлийг хөдөлгөх нь гарцаагүй.

5. "Charlie and the chocolate factory"

Pin on Johnny Depp(Mostly Willy wonka)

Төрөл: инээдмийн, адал явдал, гэр бүлийн

Энэ бол насанд хүрэгсэд болон хүүхдэд зориулсан сургамжит үлгэр юм. Таван өөр гэр бүлийн хүүхдүүд дэлхийн хамгийн том шоколадны үйлдвэрт ирдэг бөгөөд тэд супер шагналын төлөө тэмцэх болно. Тэднийг шоколадан гол, гаатай чихрэн шавар, чихрэн мод, гайхалтай бүтээлүүд болон багагүй сорил хүлээнэ.

Иргэн та шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байж, амны хаалт зүүх, гар ариутгагч биедээ авч явах, гэртээ ариутгалын бодисоор цэвэрлэгээ хийж, дархлаагаа дэмжээрэй!

 

 

 

Таны сурталчилгаа