Цаг үеийн мэдээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2020.11.12-нд өглөөний 08:30-аас оройны 20:00 цаг хүртэл 17 улсын байцаагч, 7 албан хаагч, Онцгой байдлын 10 улсын байцаагч хамтран 9 ажлын хэсэг болж, 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа 19 зах, худалдааны төв, 59 эмийн сангуудад үнэ, нөөцийн байдал, шатахуун түгээх 4 газарт хяналт шалгалт хийжээ.  

1.Махны чанар (Тарган, туранхай, шинэ г.м) -аас шалтгаалж, мөн байрлал (Дүүрэг бүр өөр өөр) шалтгаалж үнийн хувьд 1000-1500 төгрөгний хооронд хэлбэлзэл байна. Зарим иргэд шинэ, тарган гэх тодотголтой, хэлбэлзэлт үнийн хамгийн дээд үнийг барьж махны үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл хийж байна. Үнийн нэмэгдэлтэй байгааг мэдээлсэн иргэд баримтжуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хаягаар илгээхийг хүсье.

2. Маск буюу амны хаалтын хувьд 1 удаагийн, даавуун амны хаалт үнэ харилцан адилгүй байна. Сүлжээ эмийн сангуудаар 250-800 төгрөг хооронд, даавуун амны хаалт 800-3500 төгрөгийн хооронд байна. Жижиг эмийн сан болон сүлжээ дэлгүүрүүд үнэ нэмэгдүүлж зарах хандлага өндөр байна. 115 дугаарт ирсэн гомдлын дагуу дүүргүүдэд ажиллаж байгаа улсын байцаагч нарт шууд дамжуулан газар дээр нь гомдлыг шийдвэрлэж байна.

3. Өндөг үнэ өсөлттэй байна. Нийлүүлэгч байгууллагуудтай үнийн өсөлтийг тодруулж байна. Эргэж мэдээлнэ. 

4. Шатахууны хувьд зөрчил гаргасан 1 аж ахуйн нэгж байна. Нөөц хангалттай байхад зохиомол хомсдол үүсгэсэн нь тогтоогдсон. Хуулийн дагуу арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

 

Таны сурталчилгаа