Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран хөдөлгөөнт эргүүлийн хяналт, шалгалт хийж байна.
Үйл ажиллагааг нь түр зогсоосон бүх шатны боловсролын байгууллага, дэн буудал, амралт, жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага болон согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, бөөний төв, минимаркет, хайпермаркет, супермаркет зэрэг аж ахуйн нэгж байгууллагад цагийн хязгаарлалт, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж байгаа юм.
Шалгалтаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх нэр бүхий хоёр зочид буудалд согтууруулах ундаа худалдсан болон үйлчилсэн зөрчил илэрчээ.
Иймд буудлуудын үйл ажиллагааг зогсоосон байна.
Эх сурвалж: НМХГ