Цаг үеийн мэдээ

Энэ сарын 17-нд хөдөлгөөн нээх эсэх шийдвэр гараагүй байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргаас нийслэлийн нутаг дэвсгэр дэх хөдөлгөөний зохион байгуулалтыг журамлах захирамж гаргасан юм.

Үүнд зааснаар хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээдүүдийн жагсаалт гарсан. Нийт 13 төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг газрууд багтсан.

Үүнд, Иргэдэд зайлшгүй шаардлагатай түргэн тусламж, харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, хэвлэл мэдээлэл, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн буюу иргэдийн хувийн болон хувийн хэвшлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэдгийг ТЦА-наас анхаарууллаа.

Таны сурталчилгаа