Цаг үеийн мэдээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын коронавируст халдварын үед ямар хоол хүнд хэрэглэвэл зохистой талаарх зөвлөмжийг хүргэж байна.

Коронавируст халдвар (COVID-19)-ийн үед дараах хоол хүнсийг байнга хэрэглэх нь дархлаа дэмжиж халдварлах эрсдэлийг бууруулна.

Шингэний хэрэглээ:

Өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус, нимбэг, зөгийн балтай ус, ногоон цай, кофе, жимсний жүүс уух,

Чихрийн агууламж ихтэй шингэн зүйлээс татгалзах,

Өөх, тосны хэрэглээ:

Олив, наранцэцэг, эрдэнэ шишийн тос түлхүү хэрэглэх,

Транс тос хэрэглэхгүй байх,

Давс ихтэй даршилсан бүтээгдэхүүнээс татгалзах,

Мах, махан бүтээгдэхүүн:

Халуун шөлтэй хоол идэх,

Өндөг,

Шарсан хуурсан, хүйтэн болон түргэн хоол, пицца, чипс, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах,

Давс багатай бүтээгдэхүүн хэрэглэх,

Жимс, хүнсний ногоо:

Нимбэг, чацаргана, аньс, хан боргоцой, жүрж, бэрсүүт жүрж, авакода, манго, нэрс, хар усан үзэм, хар чавга, улаан лооль, зэрэг витамин B, С, E агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэж хүчил, шүлтийг тэнцвэржүүлж дархлаагаа дэмжих,

Бууцай, яншуй, хаш, хулуу, самар лууван, сонгино, сармис, брокколи, вандуй түлхүү хэрэглэх,

Гурил, гурилан бүтээгдэхүүн:

Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх,

Шар будаа, гурвалжин будаа хэрэглэх,

Цагаан гурилан бүтээгдэхүүн, ялангуяа жигнэмэг, бялуу, шоколаднаас татгалзах,

Сүүн, сүүн бүтээгдэхүүн:

Халуун сүү, сүүн бүтээгдэхүүн, аарц уух,

Ааруул, ээзгий, бяслаг түлхүү хэрэглэх,
 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

Таны сурталчилгаа