Цаг үеийн мэдээ

Монгол Улсаас өнөөдөр БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдлээ. Гэхдээ энэ удаагийн нислэгээр иргэдээ татан авахгүй, эмнэлгийн тоног төхөөрөмж, бусад импортын техник төхөөрөмж хүлээн авах аж.

УОК-ын шийдвэрээр өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн тусгай үүргийн нислэгээс бусад бүх нислэгийг цуцалж хойшлуулаад байгаа юм. Тодруулбал, энэ сард тусгай үүргийн 10 нислэг үйлдэхээр төлөвлөөд байсан ч одоогийн байдлаар 4 нислэгийг хийгээд байна. 

Одоогийн байдлаар манай улсаас 106 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 20582 иргэнийг эх орондоо татан аваад байгаа юм. Мөн ОХУ болон БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаар 6599 хүнийг зохион байгуулалттай татан аваад байгаа юм. Нийлбэр дүнгээр одоогийн байдлаар 27181 иргэнийг Монгол Улс татан авч тусгаарлажээ. 

Таны сурталчилгаа