Улс орон даяар "БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ"-д шилжсэн энэ онцгой цаг үед бүх хүчээ дайчлан ажиллаж буй ХӨСҮТ болон ОБЕГ-ын нийт ажилчид, албан хаагчдад АПУ компанийн хамт олноос өнөөдөр дархлаа дэмжих сүү, сүүн бүтээгдэхүүн, жүүсийг дэмжлэг болгон хүргэлээ. Та бидний төлөө цаг наргүй ажиллаж буй бүх хүмүүст, ард түмнээ хамгаалах үйлсэд зүтгэж байгаа эмч, сувилагч, албан хаагчдын гэр бүлд талархлаа илэрхийлж байна гэсэн юм.
Иргэд та бүхнийг УОК-оос гаргасан шийдвэрийг чандлан сахиж, хайртай дотны хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалж гэрээсээ гаралгүй, урьдчилан сэргийлэхийг уриалж байна.