Цаг үеийн мэдээ

 2020 оны төсөвт өөрчлөлт орсонтой холбоотойгоор Нийслэлийн 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах, мөн 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус II хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хотын шуудын 2019 оны төсвийн гүйцэтгэл, 2020 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын   асуудал   хариуцсан   нэгдүгээр   орлогч   Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН–ын төлөөлөгчид төсөвтэй холбоотой тодорхой саналуудаа хэлж, Нийслэлийн засаг даргын орлогч болон харьяа агентлагийн удирдлагуудаас асуулт асуун хариулт авсны дараа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийг тус тус үндэслэн Нийслэлийн 2020 оны төсөвт тодотгол хийлээ.

2020 оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулахдаа тэвчиж болох зардлуудаа бууруулж, эхлээгүй ажлуудыг хойшлуулах, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, үр ашигтай зарцуулах төсвийн төслийг төлөөлөгчид хэлэлцэн баталлаа. Мөн цар тахлын үед шуурхай арга хэмжээ авч хэмжээ авч ажиллах, түүнд шаардлагатай төсвийг нэмэгдүүлж баталлаа.

Төсөвт өөрчлөлт оруулснаар иргэн аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дарамт үүсэхээс урьдчилан сэргийлэх, цар тахлын үед өрхийн орлогыг тасалдуулахгүй байх, ажлын байрыг хадгалж үлдэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийтийн тээврийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
                                                                                                                                                   

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Таны сурталчилгаа