УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Шадар сайд Я.Содбаатар: “Өнөөдрийн байдлаар 92 хүнийг эмчилж байна. 78 хүн хүнтэвтэр байгаа бол хоёр хүний биеийн байдал хүнд байна. Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж, бидэнд зарим чиглэлийг өглөө. Хүнсний хангамжийн шуурхай штаб байгууллаа.
Өнөөдөр гэхэд 407 тонн мах Улаанбаатар хотод орж ирсэн. Энэ нь жирийн үетэй харьцуулвал 2 дахин ихэссэн гэсэн үг юм. Дотуур байрны оюутнуудад хүнс тараах үүргийг БСШУ-ны сайдад даалгасан. Мөн эмзэг бүлгийн иргэдэд маргаашнаас эхэлж данс руу нь шилжүүлж эхэлнэ.
Бид өнөөдөр БНСУ-аас өндөр хүчин чадал бүхий оношлуур хүлээн авлаа. Маргаашнаас эхлэн нийслэлд 11 цэгт оношилгоо авч эхэлнэ. Хоёр хоногийн хугацаанд 2 000 гаруй хүний шинжилгээг гаргаж чадна гэсэн үг юм.
Иргэд хувийн унаагаараа зорчих эрхтэй. Улсын хэмжээнд 6000 хүн хөл хорионд хяналт тавин ажиллаж байна. Иргэдээс нийтийн тээврээр зорчихыг шаардах учиргүй. Мөн нийтийн тээврийн цагийг багасгах талаар бид ярилцаж, судалж байгаа.
Сэлэнгэ аймгийн гэр бүлийн ойрын болон дам хавьтлуудыг тогтоож дууслаа. Эндээс эмчилгээ, тандалт судалгааны 2 баг Сэлэнгэд ажиллаж байна. Хөл хориог цаашид сунгаж болзошгүй.
Банкуудын зээлийн эргэн төлөлтийг царцаах, сунгах эсэхийг судалж байна. Гэхдээ хамгийн гол нь бид халдварын голомт руу бүх анхаарлаа хандуулж байна.
Дотоодын халдварыг бүрэн хумьсаны дараа тусгай үүргийн нислэгийн асуудлыг ярина” гэлээ.