Ерөнхий сайд энэ тухай мэдээлэл хийж, ирэх оны эхээр гэхэд COVID19 –ийн вакцинжуулалтыг хийж эхлэх байх гэлээ. Ингээд вакжуулалтын тухай ABC агентлагийн багцалсан мэдээллийг хүргэе.
ХЭН ХАМГИЙН ТҮРҮҮНД ХИЙЛГЭХ ВЭ?
Төлөвлөгөө ёсоор 3 хүн давуу эрхтэйгээр хийлгэх аж. Эрүүл мэндийн байгууллагын болон ахмадын асрах газрын ажилчид, нэн чухал ажил эрхэлж байгаа хүмүүс, халдвар авах эрсдэлтэй бүлэг гэж ангилжээ.
ВИЗАНЫ ТӨРЛӨӨС ХАМААРАХ УУ?
Австралийн иргэд, PR болон ихэнх визатай иргэдэд үнэгүй хийх аж.
Гэвч sub-classes 771 (Transit), 600 (Tourist stream), 651 (eVisitor) and 601 (Electronic Travel Authority) төрлийн визатай хүмүүст хийгдэхгүй юм байна.
ХААНААС ВАКЦИН АВАХ ВЭ?
Одоогоор тодорхой бус байна. Амжилттай яваа туршилтууд:
• The University of Oxford/AstraZeneca: хамгийн амжилттай яваа. Ирэх ны эхэн гэхэд бэлэн болох магадлалтай.
• The University of Queensland/CSL: 2021 оны дунд гэхэд бэлэн болох магадлалтай. Victoria-д үйлдвэрлэнэ.
• Novavax: 2021 оны дунд бэлэн болох байх.
• Pfizer and BioNTech: 2021 оны эхээр бэлэн болох байх.
ХЭДЭН ТУН ХИЙЛГЭХ ВЭ?
Одоогоор туршигдаж байгаа байгаа вакцин нь 2 тун хийгдэх байх. (Oxford vaccine or two doses of the UQ vaccine).
ВАКЦИН ХИЙЛГЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?
Вакциныг албадан хийхгүй ч ЗГ-аас бүх иргэдээ хамрагдахыг уриалж байгаа.