Нийслэл, дүүргийн татварын байгууллагын байцаагч, алба хаагчдын 70 хувийг цахимаар ажиллуулж буй талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ.
УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Татварын ерөнхий газрын Гамшгийн удирдлагын баг өчигдөр онлайнаар хуралдаж дээрх зохицуулалтыг хийгээд байна. Татварын албаны үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, "COVID-19"-ийн цар тахлын үеийн “Үйл ажиллагааны тасралтгүй байдлын төлөвлөгөө”-ний дагуу Татварын ерөнхий газар, Том татвар төлөгчийн газар, Нийслэлийн татварын газар, Нийслэлийн дүүргийн Татварын хэлтсийн ажилтан албан хаагчдын 70 хувийг цахимаар ажиллуулж байна. Тиймээс иргэд, ААН-үүд Монголын татварын албаны цахим татварын нэгдсэн систем etax.mta.mn болон мөн татварын зөвлөгөө өгөх 1800-1288 утсанд хандаж, цахимаар үйлчлүүлэх боломжтой байна.