Цаг үеийн мэдээ

МУИС-ийн захирлын тушаалаар Сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх удирдамж, Ковид-19 болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах удирдамжийг батлан, дотуур байранд амьдарч буй оюутнууддаа зөвлөмж 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүргүүлсэн юм.

Мөн МУИС-ийн дотуур байранд амьдарч буй оюутнуудын хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийн хоногийн нөөцийн судалгааг гаргаж МУИС-ийн оюутны 1, 2, 3, 5-р байранд амьдарч буй 1206 оюутанд гурил, будаа, гоймон, спиртэн суурьтай салфетка, шингэн саван, гар ариутгагч, амны хаалт, 00-ийн цаас, резинэн бээлий, цэвэрлэгээний бодис, алчуурууд гэх мэт зүйлсийн эхний ээлжийг өнөөдөр нийлүүллээ. Түүнчлэн хичээлийн байруудын интернет урсгалыг оюутны байрууд руу шилжүүлж интернетийн хурдыг нэмэгдүүлэн сургалтын үйл ажиллагаанд тасралтгүй, тогтмол оролцох боломжийг бүрдүүлээд байна.

Оюутны дотуур байранд амьдарч буй нийт оюутнуудад МУИС-ийн эмнэлгийн эмч, ажилтнууд тогтмол үзлэг, зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгаа юм.

Таны сурталчилгаа