Английн жүжигчин Роберт Паттинсон дэлгэцийн урлагтаа албан ёсоор эргэн ирснээ нэр хүндтэйгээр зарлан тунхаглаж байна. Залуу охидыг соронз мэт татаж байсан Twilight-ын цуврал дууссанаас хойш Роберт Паттинсон өндөр зардалтай том студийн кинонуудаас татгалзаж, илүү жижиг студийн бүтээлүүдэд хаа нэг тоглох болсон юм. Энэ нь 2012 онд олноо ил болсон найз бүсгүй Кристин Стюартын араар тавилттай ч холбоотой байж мэднэ. Ямартай ч, нилээд хэдэн жилийн хугацаанд дорвитой томоохон бүтээлд тоглоогүй Паттинсоны нэр Холливудын ертөнцөд мартагдах тал руугаа шилжсэн нь үнэн.
Тэгвэл 2019 оноос эхлэн Роберт Паттинсон кино карьерын эргэн ирэлтийг хийж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд Холливудын хэд хэдэн томоохон бүтээлд тоглосноос гадна, 2021 онд түүний гол дүрийг нь бүтээсэн The Batman нээлтээ хийхээр үзэгчдэд хүлээлт үүсгээд байна. Роберт Паттинсон киноны саналд дарагдах болсныг 2019 онд дэлгэцнээ тавигдсан “The Lighthouse”, “The King”, “Waiting For The Barbarians”, 2020 онд гарсан “Tenet”, “The Devil All the Time”, 2021 онд нээлтээ хийхээр төлөвлөсөн ч, Ковид 19-ын улмаас 2022 оны 3 дугаар сар болж хойшлоод буй “The Batman” зэргээс харж болно. Ийнхүү Английн шилдэг жүжигчин Роберт Паттинсон дэлгэцийн томчуудын нэг гэдгээ нотлон харуулж, сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 7 томоохон кинонд гол болон голлох чиглэлийн туслах дүрүүдийг бүтээгээд байна.
Хувийн амьдралын тал дээр ч ихээхэн бүтэмжтэй байгаа бөгөөд Британий супермодель Сүки Вотерхаустай 2018 оноос хойш үерхэж, одоо хамтдаа Лондонд амьдардаг. Дашрамд хэлэхэд хэрэв та бүхэн сүүлийн үеийн кинонуудаас нь үзэхийг хүсвэл “The King”, “The Devil All the Time” хоёр нь Netflix-т, “Waiting For the Barbarians” нь Юнивижны кино санд байсан шүү.
Орчуулсан: Д.Жаргалсайхан