Улсын Онцгой комиссийн шийдвэрийн дагуу эмзэг бүлгийн иргэд, айл өрхийн тоо, судалгааг гаргаж тэдгээрийг хэрэгцээт бараа, хүнсээр хангах, сар бүр олгодог 242 мянган хүнд хүнсний талоны 36 мянган төгрөгийг данс руу нь шилжүүлжээ. Ойрын өдрүүдэд хүүхдийн 100.000 төгрөгийг данс руу нь шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Халдварын голомтод үүрэг хүлээн ажиллаж байгаа алба хаагчдыг урамшуулах талаар судалж, Засгийн газрын хуралд танилцуулахаар бэлтгэснийг Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.