Эрүүл мэндийн яамнаас 2020.11.14-ны 17.00 цагт ковид 19-ийн батлагдсан тохиолдол 8 нэмэгдэж 424 тохиолдол гарсан талаар мэдээлэл өгсөн. Тэгвэл тус найман тохиолдол дотор жолооч Д-ийн ойрын хавьтлын хоёр хүн багтаж байна. Энэ тухай Эрүүл мэндийн сайд асан, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: "Мэдээллээ нууж гэр бүл,хамаатан саднаа бүгдийг нь эрсдэлд оруулна гэдэг хэтэрхий хариуцлагагүй үйлдэл. Караокед орсноо хэлээгүй л гэнэ. Бодит үнэнийг хэллээ гээд барьж хорино гэж үү дээ. Эх орон, элгэн саднаа хайрлая" хэмээн бичжээ.