Засгийн газар ээлжит бусаар хуралдаж гаргасан шийдвэрүүдийн талаар Монгол улсын Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Тэрээр: " Шинэ төрлийн коронавирусийн халдварын голомтод нөхцөлд ажиллаж байгаа цагдаа, онцгой байдлын алба хаагчид, эмч эмнэлгийн ажилтнууд нийт 14809 хүнд урамшуулал олгохоор шийдэж хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар боллоо. Ковид-19 дэлхий нийтэд олон оронд тархаж бүх улс орнууд хүнсний нөөцөө бүрдүүлж байна. Манай улс ч гэсэн хэд хэдэн арга хэмжээ авсан. Өнөөдрийн хуралдаанаар гаалийн албан татвар болон НӨАТ-аас зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг чөлөөлөх хуулийн төслийг УИХ-ын чуулганд нэн яаралтай өргөн барина" гэлээ.