Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит бус хуралдааны талаарх мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр Улаанбаатарт бүртгэгдсэн голомтот халдварын ойрын хавьтал болох 97 хүнийг давтан шинжилгээнд хамруулахад гурван тохиолдол бүртгэгдлээ.

Нэг нь эхний батлагдсан тохиолдлын охин бол нөгөө хоёр нь батлагдсан тохиолдлын ахын эхнэр, хүүхэд хоёр буюу ойрын хавьтлууд нь байна. Ойрын хавьтлууд учраас тэднийг тусгаарлачихсан байсан. 

Мөн энэ хугацаанд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 7 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 426 боллоо. 

Сэлэнгэ аймагт батлагдсан гурван тохиолдол байгаа.

Дархан-Уул аймагт хяналтын 173 шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Сэлэнгэ аймагт 150 шинжилгээ хийснээс 136 хүний хариу сөрөг гарсан" гэлээ.

Таны сурталчилгаа