Маргааш буюу 11-р сарын 15-нд 11.00 цагт УОК хуралдаж, дараа нь Засгийн газар дахин хуралдаж бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхээр болсон байна. Дотоодын халдварын тархалтын хүрээ хязгаарыг нэмэгдүүлэхгүйн тулд хөл хориог 7-14 хоног сунгахаар ярьж байгаа аж.
Мөн ДЭМБ-аас цар тахлын тархалтыг богино хугацаанд тогтоон барихын тулд хатуу хөл хорионы дэглэмийг 14 хоног сунгах зөвлөмжийг УОК болон Засгийн газарт өгч байгаа юм байна.