ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах , олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга,Цагдаагийн хурандаа Ж.Амгалан:
" Халдвар авсан иргэнтэй ойрын болон дам хавьталд орсон иргэд үүнийгээ санаатай болон санамсаргүй худал мэдээлвэл хуулийн хариуцлага хүлээдэг. Иймд аль болох үнэн зөвөөр мэдээлэх нь чухал байна. Дээр нь хавьтагчдыг олоход маш их хугацаа,хөрөнгө мөнгө ордог учир бүгд гэртээ байж, гадуур аль болох гарахгүй байхыг хичээх нь чухал байна" хэмээн хэллээ.