Намрын адаг өлзийт улаан нохой сарын есөн улаан хар нохой өдөр
Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 07.59-17.15
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын 11 сарын 15, Адъяа гараг. Билгийн тооллын битүүн, Хонгорцог одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 07 цаг 59 минутанд мандаж 17 цаг 15 минутанд жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Хэрүүл тэмцэл хийх, нүүдэл суудал хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.