Цаг үеийн мэдээ

Намрын адаг өлзийт улаан нохой сарын найман цагаан харагчин гахай өдөр

Үс засуулвал: Нас ахар болно

Наран ургах, шингэх: 08.00-17.14

Барилдлага: Идэр 

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 11 сарын 16, Сумъяа гараг. Билгийн тооллын 1, Онгоц одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 00 минутанд мандаж 17 цаг 14 минутанд жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Таны сурталчилгаа