Өнөөдөр /2020.11.15/ Эрүүл мэндийн яам 11.00 цагт коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ . Энэ үеэр ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А. Амбасэлмаа : 2020.11.14нд ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 814 шинжилгээ хийсэн. Үүнээс 2 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 812 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд :
Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүс /2020.10.26нд Будапештийн онгоцоор ирсэн 93 хүний давтан шинжилгээ /
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 48 хүний давтан шинжилгээ
Тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 16 эмч ажилтаны шинжилгээ
Дорноговь аймагт тусгаарлагдсан 61 хүний давтан шинжилгээ
Увс аймгийн 14 хүний шинжилгээ
ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар ирсэн 28 хүний шинжилгээ
Тандалтын зорилгоор цуглуулсан 27 хүний шинжилгээ
Сайн дурын зорилгоор хийгдсэн 21 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
Нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын батлагдсан тохиолдол ойрын хавьтал 50 хүнд шинжилгээ хийсэн. Хоёрдагч хавьтлын 1125 хүнд шинжилгээ хийсэн. Хоёрдагч хавьтлын шинжилгээ хийсэн хүмүүсээс коронавирус илрээгүй. Ойрын хавьтлын 2 хүний давтан шинжилгээнд коронвирус илэрлээ. Тухайн голомтод батлагдсан тохиолдол 9 байна.
Тандалт судалгаа шинжилгээ хийгдэж байна.
Дархан -Уул аймгийн лабораторид 157 хүний хяналтын шинжилгээг хийсэн. Коронавирус илрээгүй байна. Сэлэнгэ аймгийн лабораторид ойрын хавьтал 170 хүний шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй байна. Тандалт судалгаа шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Нийт Монгол улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 428. Үүнээс эдгэрсэн 328, ажиглалтад 16, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна. Нутаг буцаасан 5 хүн байна. ХӨСҮТ-ийн клиникт 95 хүн батлагдсан тохиолдол байна. Үүнээс биеийн байдал хүнд 2, хүндэвтэр 20, хөнгөн 73 эмчлэгдэж байна. Нийтдээ ХӨСҮТ-д 163 хүн ажиглалт тандалт эмчилгээнд байна.
Тандалт судалгаа шинжилгээ хариу арга хэмжээ үргэлжлэн явагдаж байна" гэлээ.