Цаг үеийн мэдээ

Ээлжит хэвлэлийн хурлын үеэр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.
Тэрбээр "Сүүлийн хоёр хоногт тусгаарлах байрнаас 259 хүн гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Тусгаарлах байрнаас гарсан иргэд гэртээ 14 хоног дэглэм барьж, өөрийгөө тусгаарлана. Өчигдөр гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүсийг УОК-ын Шуурхай штабаас хаягийн дагуу гэрт нь хүргэлээ.  Мөн 21 хоногийн хугацаа дууссан ч үргэлжлүүлэн тусгаарлахаар болсон иргэдийн 21 хоногоос хойших зардлыг төр хариуцна" гэлээ

Таны сурталчилгаа